|
![]() |
|||||||||||
![]() |
||||||||||||
![]() |
||||||||||||
![]() |
||||||||||||
| Home Overview Why Attend Schedule Speakers Location Registration Sponsors | ||||||||||||
![]() |
||||||||||||
![]() |
||||||||||||
![]() |
||||||||||||
![]() |
||||||||||||
June 25, 2008 Дэмжлэг хүсэж хамтран ажиллах тухай Эрхэм хүндэт бизнес эрхлэгч Танаа, Таны амар мэндийг эрж мэндчилэхийн ялдамд нэгэн тохиолдлыг сонирхуулая. Сарын өмнө Америкт бизнес эрхэлдэг нэгэн солонгос хүн над руу утасдаж “Вашингтон Ди Си дэх Монголын Элчин сайдын Яамнаас Америкийн Монголчуудын Худалдааны Танхимын утсыг авлаа. Бид монголчуудын худалдааны танхимтай хамтарч ажиллах сонирхолтой байна. Танхим байхгүй бол бид байгуулаад өгье” гэсэн мессэж үлдээсэн байлаа. Хүн хамтаръя, тусалъя гэж байна хэмээн баярлаад буцаагаад залгав. Тэр хооронд танхим руу утасдаж байж яагаад бид байгуулаад өгье гэсэн юм бол доо гэж гайхлаа. Харин мань хүнтэй холбогдож ярьсны дараа бодол эрс өөрчлөгдөв. “Энд нэг тун сайн монгол залуу бий. Танай байгууллагын өмнөөс гэрээнд гарын үсэг зуруулчихъя” гэж байна шүү. Бизнесийн харилцааны жаягийн дагуу и-мэйл бичиж танхимыг төлөөлөх дүрэм байдаг талаар сануулж, харилцан ашигтайгаар хамтран ажиллах талаар дурдсан боловч одоог хүртэл ямар ч хариу ирсэнгүй. Тэгэхээр үнэхээр хамтран ажиллах хүн биш байсан байж магад. Энэ тохиолдлоос сургамж болохоор нэг асуулттай үлдэв. Яагаад Америкт бизнес эрхэлдэг монголчууд хамтын ажиллагааны гүүрээ бусдаар босгуулах ёстой гэж? Бид өөрсдөө гүүр болсон байгууллагатай шүү дээ. Хүндэт бизнес эрхлэгч ээ, Тань шиг олон монгол хүнийг Америкт бизнес эрхлэхийг нь хөхүүлэн дэмжих, тэднийг хооронд нь гүүр болгон холбохдоо эрх ашгийг нь хамгаалах зорилгоор манай танхим үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Хоёр жилийн хугацаанд бизнес эрхлэгч 200 гаруй монгол Америкт төрсөн нь танхимаас явуулсан анхны акедемик судалгаагаар харагдлаа. Үүнээс зарим нь үйл ажиллагаагаа зогсоож, зарим нь чиглэлээ өөрчилж, зарим нь шинэ эзэнтэй болсон хэдий ч үндсэндээ дийлэнх нь одоо ч үйл ажиллагаагаа үргэлжүүлж байна. Эдгээр бизнесүүд бие биеэ хамгийн түрүүнд дэмжих, чаддаг мэддэг нэг нь нөгөөдөө зааж сургах, хэрэгтэй мэдээллээ солилцох томоохон арга хэмжээ нь бизнес эрхлэгчдийн чуулган уулзалт билээ. Америкт бизнес эрхлэгч монголчуудын хоёрдугаар чуулганы үйл ажиллагаа, бизнес эрхлэгчдийн цаашдын хөгжлийн амжилтад Таны тус нэмэр маш их хэрэгтэй байна. Та чуулганы ивээн тэтгэгч болсноор:
Та танхимын санаачилсан үйл ажиллагааг дэмжиж, чуулган хурлыг дараах хэлбэрийн аль нэгийг сонгон дэмжинэ гэдэгт итгэж байна.
Чуулганыг спонсорлох хариугаа Та долдугаар сарын 14-ны дотор өгнө үү? Үүний дараа чуулганы зохион байгуулагчид ажилдаа улам шамдан орох болно. Хүндэт бизнес эрхлэгч ээ, Таны Америкт бизнес амжилттай эрхэлж буй туршлага, чадвар, мэдлэгийг америкийн монголчууд үргэлж үнэлдэг. Таны бизнесийн үр дүнг Америкт амьдарч, сурч, ажиллаж байгаа нутаг нэгтнүүд хүртэж байдагт бид маш их талархаж явдаг. Ялангуяа тухайн хот орчмын монголчуудын холбоо, монголчуудын дунд тогмол болж буй спорт, урлагийн агра хэмжээ, монгол хүүхдүүдийн үйл ажиллагааг Та, Таны бизнес тогтмол дэмжиж байгаа нь олон хүмүүст үлгэр жишээ болохуйц үйл явдал юм. Танд болон таны бизнесийн үйл ажиллагаанд улам их амжилтыг хүсэн ерөөе! Чуулганы тухай дэлгэрэнгүй мэдээлэл http://annual.monamerchamber.org вэбээс аваарай. Мөн над руу имэйл бичих буюу утсаар ярьж болно.
Эрхэмбаярын Жагдагдорж |
Organizer: Mongolian American Chamber of Commerce with support Mongolian Community Association in Bay Area, CA Corporate Sponsors: Argamag Incorporated Contributing Sponsors: Tristate Granite and Marble Pyramid Granite LLC Supporting Sponsors: Air Bridge, LLC |
|||||||||||