Америкт бизнес эрхлэдэг монголчуудын хоёрдугаар чуулган
2008 оны долдугаар сарын 26 • Bay Area, California
 
   Home    Overview    Why Attend    Schedule    Speakers    Location    Registration    Sponsors

Бүгдээрээ цуглая, уулзъя, ярилцъя!

Хоёрдугаар чуулганд урьж байна

АНУ-д бизнес эрхлэгч монголчуудын хоёрдугаар чуулганыг Калифорни мужийн Бэй Аэриад 2008 оны долдугаар сарын 26-нд хуралдуулахаар АМХТ-аас зар түгээж та бүхнийг чуулганд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Чуулганаар бизнес эрхлэгчдэд зориулсан цомхон сургалт явуулах бөгөөд тэдний үйл ажиллагааны танилцуулга бүхий илтгэлүүдийг хэлэлцэнэ. Мөн АМХТ-ын өнгөрсөн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг тавина. Түүнчлэн чуулганы төгсгөлд Бэй Аэриа орчмын бизнес эрхлэгч, бизнес эрхлэх сонирхолтой монголчууд, бизнесийн чиглэлээр суралцагч оюутнууд болон танхимын төлөөлөгчид дугуй ширээний ярилцлага хийнэ. Энэхүү ярилцлагаас танхимын гишүүн болон гишүүн бус монгол бизнес эрхлэгчдэд бизнесээ хөгжүүлэх, хөл дээр нь бат зогсооход юу хэрэгтэй байгаа болон юуг анхаарч, хэрхэн ажил хэрэг болгох тал дээр танхимын зүгээс хэрхэн ажиллахыг илэрхийлсэн зөвлөмж боловсруулна.

Манай танхимын хийсэн судалгаагаар зөвхөн 2002 – 2003 онд л гэхэд 200 гаруй монгол бизнес эрхлэгч бүртгүүлсэн статистик тоо гарсан байгаа. Үүнээс зарим нь үйл ажиллагаагаа зогсоож, зарим нь чиглэлээ өөрчилж, зарим нь шинэ эзэнтэй болсон бөгөөд үндсэндээ дийлэнх нь одоо ч үйл ажиллагаагаа үргэлжүүлж байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 100 гаруй жижиг бизнес эрхлэгч, бизнес хийх хүсэл сонирхолтой монголчууд АНУ дахь монгол бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулганыг Чикаго хотноо хийж, тэднийг нэгтгэдэг, эрх ашгийг хамгаалдаг ашгийн бус байгууллага байгуулахаар тогтсон билээ. Нэгдсэн улсын болон муж, орон нутгийн хууль дүрэмд зохицуулан, АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын зөвлөмжийг харгалзан худалдааны танхимын журмаар ажиллах олон нийтийн байгууллага болох Америкийн Монголчуудын Худалдааны Танхимыг (АМХТ) байгуулсан билээ.

Энэ удаа цөмөөрөө дахин цуглаад уулзаж ярилцъя! Эвт шаазгай буга барина хэмээдэг монголчууд бид, хүн бүр тухай бүрдээ хичээсээр, ажилласаар, чармайсаар хувь бүртээ тодорхой цэгт, амжилтад хүрлээ. Одоо хамтаараа, бултаараа, багаараа тоглоё!

Чуулган зохион байгуулах ажлын хэсгийнхэн

   
Organizer:

Mongolian American Chamber of Commerce
with support
Mongolian Community Association in Bay Area, CA

Corporate Sponsors:

Argamag Incorporated

Contributing Sponsors:

Tristate Granite and Marble
Pyramid Granite LLC

Supporting Sponsors:

Air Bridge, LLC



Sponsor Policy!