Яагаад энд оролцох хэрэгтэй гэж?
Уулзалтаар АНУ-д бизнес хэрхэн эрхлэхтэй холбоотой хууль эрх зүй, татвар,
бизнес даатгал болон бусад сонирхолтой сэдвээр мэргэжлээрээ Америкт олон жил
ажиллаж байгаа монголчууд танилцуулга хийж, оролцогчидтой чөлөөт ярилцлага зохионо.
Бид бүгд уулзаад ярилцах дараах сэдвүүд таны сонирхлыг татна гэдэгт
эргэлзэхгүй байна.
- Бизнесээ зөв эрхэлж өсгөн томруулахад санхүүгээ хэрхэн хөтлөх вэ?
- Аль тохиолдолд ямар даатгал таарч тохирон ирээдүйн болзошгүй ослоос хамгаалах вэ?
- Бизнесийн түншүүд хэрхэн зөв зохистой гэрээ хийж, харилцан биеэ биеэ
хүндэтгэж, хамтран урт удаан хугацаанд амжилттай ажиллах вэ?
- Бизнесийн харилцаандаа юу анхаарах вэ?
- Бизнесээ хэрхэн санхүүжүүлэх вэ?
- Бизнес санаа хэрхэн төрдөг вэ?
- Бизнесээ худалдах, бусдын бизнесийг худалдаж авахад юунд анхаарах вэ?
Оролцогчид нь хэн байх вэ?
Тантай уулзаж ярилцах, танилцах, хамтран ажиллахаар дараах хүмүүс ирнэ.
- Хуульчид;
- Даатгалын мэргэжилтнүүд;
- Мэдээлэл холбооны технологийн мэргэжилтнүүд;
- Нягтлан бодох, санхүүгийн мэргэжилтнүүд;
- Бизнэсийн чиглэлээр суралцдаг оюутнууд;
- Санхүүжилт авахаар янз бүрийн буцалтгүй тусламж, үйл ажиллагааны төсөл бичих талаар зөвлөх хүмүүс;
- Төрөл бүрийн бизнес эрхлээд эхэлсэн хүмүүс;
- Жижиг бизнес эрхэлж байгаа болон зэхэж байгаа ногоон кард эзэмшигчид;
- Жижиг бизнест хөрөнгө оруулсан, ажиллах эрхгүй, эсвэл тогтсон ганц газар ажиллах эрхтэй хүмүүс;
- Жижиг бизнес эрхэлдэг визийн ангилал нь тодорхойгүй байгаа хүмүүс;
- Бизнесийн хамтрагч хайж байгаа хүмүүс;
- Хувийн бизнес эрхлэхээр зэхэж байгаа бусад хүмүүс.
Та энэ уулзалтад оролцсоноор Америкт бизнес эрхлэх мэдлэг, чадвараа сайжруулж, олон хүнтэй харьцаж, танилцаж, хамтарч ажиллах болно.
Асуулт байвал
contact@monamerchamber.org имэйлээр,
эсвэл 573/268-5312 утсаар зохион байгуулагчдад хандаарай. |
|
Organizer:
Mongolian American Chamber of Commerce
with support
Mongolian Community Association in Bay Area, CA
Corporate Sponsors:
Argamag Incorporated
Contributing Sponsors:
Tristate Granite and Marble
Pyramid Granite LLC
Supporting Sponsors:
Air Bridge, LLC
Sponsor Policy!
|